Вирус судлалын лаборатори
Үйл ажиллагаа
Монгол орны мал, амьтны вируст өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх арга боловсруулах, шинээр болон дахин сэргэж буй вирусын халдварт өвчнүүдийн молекул биологийн судалгаа хийх.
- Бог малын шөвөг яр
- Адуу, тэмээний томуу
- Хонины энзот зулбах
- Үхрийн лейкоз
- Дэлэнгийн өмрөө
- Гүүний вирусын гаралтай хээл хаялт
- Галзуу
- Тэмээний амруу
зэрэг өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэв.
- Шувууны томуур
- Хонь, ямааны цэцэг
- Үхрийн вируст диарей
- Крым-Конгийн цусархаг халуурал
- Хачигт энцефалит
- Ньюкаслийн өвчин
- Тугалын ринотрахейт
- Рота-корана вирусын халдвар
- Япон энцефалит
- Нохойн гударга
зэрэг вирусын өвчнүүдийг шинээр оношлов.
Хэрэгжүүлсэн ба хэрэгжиж байгаа төсөл
- 1990-1991 онд
хамтарсан төслийн хүрээнд мал, амьтны халдварт өвчнийг оношлох ELISA урвалын лаборатори байгуулагдав. - 1992-1995 онд
хамтарсан төслөөр СМФ-д нилээд тархалттай байсан Үхрийн лейкоз, Ринотрахейт, Диарей, тугалын Рота- Корона вирусийн өвчнүүдийг шинээр оношлож, тэдгээрийн тархалтыг тогтоосон. - 1996-1999 онд
хамтарсан төслөөр СМФ-ийн үхрийг Лейкоз ба Бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн - 2000-2002 онд
төслөөр монгол улсад анх удаа Малын ийлдсийн сан байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж 30 гаруй сая малыг төлөөлсөн 30-аад мянган ийлдэстэй сан байгуулсан. - 2003-2006 онд
Монгол улс Үхрийн мялзан өвчнийг устгасан орон болохын батлагааг эрх бүхий олон улсын бахйгууллагаар гаргуулж батламж /Сертификатууд/-ыг гаргуулж дэлхий нийтэд зарлуулсан. - 2007-2009 онд
Монгол улс үхрийн цээж өвчнийг устгасан орон болох батламжийг гаргуулах ажлыг гүйцэтгээд хянан магадлагаа гаргуулах шатанд явж байна. - 2007-2009 онд
Мал, амьтны халдварт өвчнийг оношлох молекул биологийн аргыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. - 2012-2014 онд
АНУ-ын Флоридагийн Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хүрээлэнтэй хамтарсан “Адуу, тэмээний томууг тандан судлах” судалгаа - 2012-2014 онд
БНСУ-ын Хорио, цээр хяналтын агентлагтай хамтарсан галзуу өвчний судалгаа - 2012-2015 онд
Япон улсын “Кёорицу Сейяку” корпорацитай 3 жилийн хугацаатай байгуулсан хамтарсан зарим вируст өвчний судалгаа хийгдсэн. - 2014 оноос
Япон улсын Ямагүчи их сургуультай хамтарсан зарим вируст өвчний судалгаа эхэлсэн. - 2014 оноос
Япон улсын Хоккайдо их сургуультай хамтарсан зарим вируст өвчний судалгаа эхэлсэн - 2015-2016 онд
Вьетнамын Ханойн Хөдөө Аж Ахуйн Их сургуультай “Ямааны цэцэг өвчний вакцины технологи” хамтарсан вакцины судалгаа - 2012 оноос
Япон улсын Нихон их сургуульд залуу судлаачдыг мэргэшил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна
Бүрэлдэхүүн
Тус лабораторид боловсролын доктор - эрдэм шинжилгээний ахлах ажилтан 3, боловсролын доктор - эрдэм шинжилгээний дэд ажилтан 1, докторант - эрдэм шинжилгээний дэд ажилтан 1, магистр - эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 2, магистрант - эрдэм шинжилгээний дадлагажигч 1 ажилтан, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
- Б. Болдбаатар
- Р. Одбилиг
- Э. Батмагнай
- Эрдэнэчимаг
- Ариунболд
- Энхмандах
Түүхэн замнал
- 1966 оны МААЭШХ-ийн МЭСалбарын халдварт өвчин судлалын секторын Вирус Судлалын Лаборатори.
- 1974 онд МААЭШХ, МЭС-т Вирус Сектор.
- 1987 онд МЭЭШХ-нд Вирус судлалын лаборатори
- 1993 онд МЭ, сургалт, ЭШ-ний хүрээлэнгийн халдварт паразит өвчин судлалын тэтгэлэгт Вирус Судлалын Лаборатори.
- 1997 онд МЭХ, Вирус Судлалын Лаборатори.