Эм, хор судлалын лаборатори
Үйл ажиллагаа
Ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийн сорилын болон эмнэл зүйн фармакологийн судалгаа хийх, эмийн технологи боловсруулах, бэлчээрийн хорт ургамлын судалгаа хийх.
- Байгалийн гаралтай эмийн түүхий эдэд фитохими, иммунофармакологи, сорилын болон эмнэлзүйн фармакологийн судалгаа хийж, шинэ эм гарган авах
- Бэлчээрийн хорт ургамлын ба орчны хор судлалын холбогдлыг судалж, эмчлэх, сэргийлэх арга, технологийг боловсруулах
- Мал эмнэлгийн уламжлалт эмчилгээний арга, хэрэглэгдэхүүний судалгааг хийх
хэрэгжүүлэсэн ба хэрэгжүүлж байгаа төсөл
- 2012-2015
"Малыг халдваргүй өвчнөөс эрүүлжүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх эм, бэлдмэлийн технологи" Цөм технологийн төсөл
Удирдагч Я. Ганболд - 2011-2013
"Биогеоценозын хамаарал бүхий өвчний оношилгоо, шинэ эм, бэлдмэлийн технологи" Шинжлэх ухаан технологийн төсөл
Удирдагч Я. Ганболд - 2013-2015
"Малын хордлогот өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх арга" Шинжлэх ухаан технологийн төсөл
Удирдагч Т. Ундармаа - 2016-2018
"Экологиос хамааралтай мал, амьтны өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний технологи боловсруулах" Шинжлэх ухаан технологийн төсөл
Удирдагч Ц. Бямбажав - 2017-2018
"Шарилжийн төрлийн ургамлуудын фитохими, фармакологийн зарим судалгаа" Онолын суурь судалгааны төсөл
Удирдагч Д. Лхамсайзмаа - 2011-2012
"Бүх төрлийн малын халдваргүй өвчин, үе мөчний эмгэг болон хордлогыг эмчлэхэд хануур заслын аргыг нэвтрүүлэх" Инновацын төсөл
Удирдагч Я. Ганболд - 2014-2015
"Экспортын зориулалттай, уураг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн" Инновацын төсөл
Удирдагч Я. Ганболд - 2015-2017
"Монгаструм бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх" Инновацын төсөл
Удирдагч Д. Лхамсайзмаа - 2017-2018
"Одой далан түрүүнээс гаралтай “2С” бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь" Инновацын төсөл
Удирдагч Ц. Бямбажав
Судлаачид
Манай лаборатори доктор 2 Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, 2 Мал эмнэлгийн боловсролын доктор, магистр 4, нийт 8 эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
- Т. Ундармаа, Ph.D, ЭШАА, Лабораторийн эрхлэгч
- Я. Ганболд, Sc.D, ЭШТА
- Д. Лхамсайзмаа, Sc.D, ЭШАА
- Ц. Бямбажав, Ph.D, ЭШАА
- Х. Сэлэнгэ, MSc, ЭШДА
- Ө. Отгонжаргал, MSc, ЭШДаА
- Ц. Ундрахбаяр, MSc, ЭШДаА
- П. Отгонсугар, MSc, ЭШДаА
- Б. Бат-Эрдэм, MSc, ЭШДаА
Ахмад үеийн судлаачид
- Х. Тумбаа, Ph.D, 1993-2002
- Ж. Мягмар, Ph.D, 1975-1990
- С. Чой Ph.D, 1964-1988
- Ц. Дэмбэрэл, Ph.D
- С. Содномдорж, Ph.D
- Ж. Отгондаваа, Ph.D, 1991-2002
Лабораторийн судалгааны чадавх
- Ургамлын дээж боловсруулалть хандлалт, хөлдөөн хатаалт
- Цусны биохимийн анализатор
- Сорилын фармакологи, In vivo судалгааны арга зүйнүүд
- Ургамлын биологийн идэвхийн судалгаа
Түүхэн замнал
- 1959-1960 он. Хор судлалын тасаг
- 1961-1990 он. Эм, хор судлалын сектор
- 1991-1992 он. Уламжлалт эмчилгээ, эм судлалын лаборатори
- 1993-1996 он. Эм, хор судлалын тэнхим
- 1997 оноос Эм, хор судлалын лаборатори