Молекул генетикийн лаборатори
Үйл ажиллагаа
Молекул биологи, молекул генетикийн салбар шинжлэх ухааныг монгол оронд хөгжүүлэн түүнд суурилсан орчин үеийн оношлогоо, эмчилгээний шинэ арга технологийг монголын мал эмнэлэгт нэвтрүүлж эрдэм шинжилгээ- өндөр технологийн үйлдвэрлэл- бизнес-хэрэглээг зохистой хослуулан монгол орны мал сүргийг эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бидний үйл ажиллагаагаа чиглэдэг.
- рекомбинант технологиор гарган авсан өвөрмөц уургийг цэвэршүүлэн эсрэгтөрөгч болгон ашигласан өндөр мэдрэг өвөрмөц чанартай ЭЛИЗА арга, рекомбинант уургийг эсрэг төрөгч болгон ашигласан түргэвчилсэн тестийн аргa (ICT) -ыг нэвтрүүлэх
- халдварт паразит өвчнийг эмчлэх эмчилгээний шинэ бэлдмэлийн технологи боловсруулах
- өвчин үүсгэгч нян, вирус шимэгчийн генийн нуклеотидын дарааллыг тогтоон дүн шинжилгээ хийх
- хачгаар дамжин халдварладаг шинэ болон шинээр сэргэж буй өвчний тархалтыг монгол орны хэмжээнд судлан тархалтын зураглал гаргах, эдгээр өвчний оношлогоонд молекул биологийн шинэ арга боловсруулах
- монгол малын генийн онцлогийг судлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Хэрэгжүүлсэн ба хэрэгжиж байгаа төсөл
- 2007-2010 он
Адууны цусний паразит ба гельмент өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний цогцолбор арга” шинжлэх ухаан технологийн төсөл - 2007-2010 он
“Зооноз өвчнүүдээс сэргийлэх биобэлдмэлүүдийн үйлдвэрлэлд ашиглагддаг бичил биетний омгуудын молекул генетикийн судалгаа” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл - 2010-2013 он
“Рекомбинант вакцины үйлдвэрлэлийн технологи, вакцины омгийн молекул биологийн судалгаа” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл - 2011-2014 он
“Малын шинэ эм бэлдмэлийн технологи” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл - 2011-2013 он
“Малын халдварт өвчний оношлуур, праймер, эмчлэх сэргийлэх шинэ эмийн үйлдвэрлэл” инновацийн төсөл - 2014-2019 он
“Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь” Япон улс, Монгол улсын хамтарсан (JICA) SATREPS- ийн судалгааны төсөл - 2019-2021 он
“Шанхайн төсөл” Япон улс, Монгол улсын хамтарсан (JICA) SATREPS- ийн судалгааны төсөл - 2020-2021 он
“нүх үүр хачиг” онолын суурь судалгааны төсөл
Бүрэлдэхүүн
Тус лаборатори нь нийт 11 эрдэм шинжилгээний ажилтантай. Эдгээрээс доктор 3 (Ph.D), магистр 3, магистрант 2 байна. Эрдэм шинжилгээний гурван ажилтан Япон, Солонгос орнуудад мэргэжлийн чиглэлээр докторантурт суралцаж байна.
- П. Мягмарсүрэн
- Б. Баттөр
- Б. Батцэцэг
- С. Наранцацрал
- Л. Мөнхгэрэл
- О. Банзрагчгарав
- Б. Давхарбаяр
- Т. Амгаланбаатар
- Г. Золжаргал
- Б. Энхтайван
- Б. Даваасүрэн
Түүхэн замнал
- 2007 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн шинэ бүрэлдэхүүн лаборатори болж 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан
- 2010 онд хоёр өрөө лаборатори болж өрөгжисөн
- 2014 оноос сатрепсийн төсөл болон бусад төсөл хөтөлбөрөөр иж бүрэн тоноглогдсон лаборатори болон өрөгжисөн