Халдварт өвчин, дархлаа судлалын лаборатори
Үйл ажиллагаа
Нян, микоплазмаар үүсгэгддэг малын халдварт, архаг халдварт болон зооноз өвчнүүдийг оношлох, эмчлэх, сэргийлэх, тэмцэх арга хэмжээг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тус лабораторийн үйл ажиллагаа чиглэдэг.
- Бактери, микоплазмын гаралтай халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэхтэй холбоотой судалгаа, тэмцэх арга хэмжээг боловсруулах
- Бактери, микоплазмын гаралтай халдварт өвчитэй тэмцэх арга хэмжээг боловсруулах судалгаа
- Бактерийн гаралтай зарим өвчний эсрэг вакцины үйлдвэрлэл, вакцины судалгаа
Хэрэгжүүлсэн ба хэрэгжиж байгаа төсөл
- 2010-2013 он
"Мал, амьтны микоплазмт болон нянгаар үүсгэгддэг зарим өвчнийг оношлох арга боловсруулах"шинжлэх ухаан технологийн төсөл - 2013-2015 он
"Мал, амьтны зарим зооноз өвчний үүсгэгчийн молекул генетикийн болон вакцины шинэчилсэн технологийн судалгаа" сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл - 2012-2014 он
"Гүүний сальмонеллёзыг оношлох түргэвчилсэн оношлуурын технологи" сэдэвт инновацийн төсөл - 2012-2014 он
"Гахайн сальмонеллёзыг оношлох оношлуур, урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэл" сэдэвт инновацийн төсөл - 2014-2016 он
"Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх рентген туяагаар идэвхгүйжүүлсэн вакцин" сэдэвт инновацийн төсөл
Бүрэлдэхүүн
Тус лабораторид 15 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаагаас дэд профессор 1, доктор Ph.D 4, Магистр 3, Магистрант 7 ажиллаж байна. Судлаачдаас Малын их эмч 12, Молекул биологч 2, Биотехнологич 1 байна.
- Б. Батбаатар
- Ц. Батболд
- Б. Лхам
- С. Нарангэрэл
- Л. Алтанхүү
- О. Хурцбаатар
- Б. Шинэхүүхэд
- Т. Өлзийсайхан
Түүхэн замнал
- 1959 онд Хөдөө Аж Ахуйн Яамны харъяанд малын төрөл бүрийн өвчнийг нарийвчлан судалж, түүнтэй тэмцэх арга хэмжээг боловсруулах, аймгуудын лабораториудыг арга зүйн удирдлагаар ханган, зааварлах үүрэг бүхий Мал эмнэлгийн төв станц байгуулагдахад "Малын халдварт өвчин судлах тасаг"-ийг байгуулжээ.
- 1975 оноос "Микоплазм судлалын лаборатори"-г дээрх тасгийн харьянд шинээр байгуулжээ.
- 1987 оноос “Халдварт өвчин, дархлаа судлалын лаборатори” нэртэйгээр шинэчлэн зохион байгуулагджээ.